2018.06.19
Бөхийн холбоо тойрсон маргаантай асуудлаар мэдэгдэл хийлээ
Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаантай асуудлаар хоёр тал төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Улсын наадам ойртсон энэ үед хоёр тал нэгдсэн байр сууриа нэгтгэж, хэл амаа ололцоогүй байна. Гэхдээ Монгол наадам болдгоороо болж, бөхчүүд зодголдгоороо зодоглоно гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн зарим бөхчүүдийг улсын наадамд зодоглуулахгүй байх шийдвэр гаргасан нь талууд дахин зөрчилдөхөд хүргэжээ.