2018.06.18

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ерөнхий сайд асан Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монголын төрийн зүтгэлтэн Ерөнхий сайд Цэрэндорж 150, хичээнгүй сайдынх нь номын нээлтийг зохион байгууллаа. 

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Болосвролын систем, тэр тусмаа боловсролтой иргэн төрдөө ямар хэрэгтэй вэ гэдгийг өөрийнхөө хичээл зүтгэлээр харуулсан. Тэр үеийн залуусыг эрдэм номд шамдан суралцах нь өөрөө иргэн хүн биеэ авч явах, улс эх орноо хөгжүүлэх нь зөв гэдгийг, түүнчлэн өөртэйгөө хамт баг болж ажиллаж байсан төрийн түшээддээ маш өндөр боловсролын шаардлага тавьдаг байсан хүн.