А.Сүхбат: Улсын их баяр наадам эмх замбараагүй болбол Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой
УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн Холбооны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр энэ сарын 15-нд Монголын Бөхийн Холбоо эвлэрч нэгдэх тухайгаа ярилцсан нь их найрсаг уур амьсгалтай болоод хамтарч ажиллахаар шийдэж, улмаар маргааш нь буюу зургаадугаар сарын 16-нд нь гарын үсэг зурахаар тохиролцсон ч Б.Бат-Эрдэнэ аварга нэгдэх асуудлыг наадмын дараа болгох санал гаргаж шийдэхээс татгалзсан гэлээ.
Түүний хэлж байгаагаар сэргээшийн асуудал ч мөн Дархан аварга Б.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг ба энэ нь бөхчүүдийн дундах хагаралдаан, нутаг усаар ялгаварлан гадуурхах үүднээс допингийн асуудлыг гаргаж ирдэгтэй холбоотой гэнэ.
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үүсээд байгаа асуудлаа цэгцэлж чадахгүй бол Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах чиглэл өгсөн. Энэ тал дээр тэрээр, “Улс ард иргэддээ тайлан тооцоог зөв гаргаж өгөх ёстой. Бөхийн өргөө бол ард түмэн, улсын хөрөнгөөр боссон учраас ямар нэг компанийн өмч биш. Нямдорж, Данзан, Бат-Эрдэнэ нар иргэдэд Бөхийн өргөөний төлөө тэмцэлдэж байна гэсэн ойлголт өгсөн. Бид Бөхийн өргөөний төлөө биш олон жил бугшсан дарамт шахалт, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах байдлыг таслан зогсоох гэсэн үйлдэл. Л.Чинбатыг бид их хурлаараа сонгож, бүртгүүлсэн.