Хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бий болгоход онцгой анхаарн
2018.06.14

Хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бий болгоход онцгой анхаарн

Улс, Нийслэлийн хошой тэргүүний “Ирээдүй” цогцолбор сургуулийн 2017 - 2018 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагаа, 12 дугаар ангиа төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун оролцлоо. 

Тус цогцолбор сургуулийн 12 дугаар ангийг нийт 720 сурагч энэ жил дүүргэж байгаа юм. “Ирээдүй” цогцолбор сургуулийн төгсөгчид улсдаа төдийгүй, олон улсын хэмжээнд оюун ухаан, авъяас чадвар, эрдэм мэдлэгээрээ манлайлж салбар салбартаа хувийн болон багийн амжилтаар тэргүүлдэг үе үеийн бахархалт сургууль, аж.

 

Төгсөгчдийг хүндэтгэх арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун, нээж үг хэлэхдээ "НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 81-дүгээр тогтоолоор “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ 2020” дэд хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт боловсролын салбарын чанар хүртээмжийг дээшүүлэх, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах талаар тусгасан байгаа гэдгийг дурдлаа. 

Мөн 2018 - 2019 оны хичээлийн жилд “Ирээдүй” цогцолбор сургуульд хийгдэх сургуулийн барилгын өргөтгөл, засварын ажлуудаас гадна хөгжим, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, гадна орчинд камержуулалт хийх талаар анхаарч, төлөвлөж ажиллах болно гэдгээ хэлсэн юм.