УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-д ханджээ
2018.06.19

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-д ханджээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын гэгдэх асуудлаар тайлбар авахаар Авлигатай тэмцэх газрын даргад ханджээ.

Тэрбээр АТГ-т хүргүүлсэн албан бичигтээ "УИХ-ын даргын Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Б.Гүнбилэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "60 тэрбумын хэргийг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар ч мэдээлэлгүй байна" гэсэн албан ёсны мэдээллийг хийсэн. Гэмт хэргийн шинжийн талаар хуульчилсан бөгөөд аль шинж нь байхгүй болохыг тогтоосон талаар ард иргэд болон УИХ-ын гишүүд өнөөдрийг хүртэл мэдээлэлгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд "60 тэрбумын" гэх хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар албан ёсны мэдээлэл авахыг хүсч байна" хэмээжээ.

Тэрбээр мөн хариу тайлбарыг энэ сарын 19-ны дотор бичгээр ирүүлэхийг АТГ-аас шаардсан байна.