Сангийн сайд Ч.Улаан буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа
2012.09.04

Сангийн сайд Ч.Улаан буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо 2012 оны 8 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчилал хийв. Айлчлалынүеэр ноён Дай Бингуо БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50.00 сая юаний буцалтгүй тусламж олгох болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Хоёр Засгийн газрын хооронд хийгдэх тус буцалтгүй тусламжийг баталгаажуулахаар Засгийн газар хоорондын Солилцох захидал үйлдэж Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шао Лун нар гарын үсэг зурлаа.

 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2000 оноос хойш нийт 600.00 орчим сая юаний тусламжийг мөнгөн хэлбэрээр олгоод байгаа бөгөөд тус хөрөнгөөр Энхтайвны гүүрийн засварын ажил, Худалдаа аж үйлдвэрийн танхимын барилгын ажил, Биеийн тамир спортын ордоны барилга, Улсын мэргэжлийн хяналтын лабораторын барилгын ажлуудыг тус тус гүйцэтгээд байна. Буцалтгүй тусламжийн үлдэгдэл хөрөнгөөр дэд бүтэц, боловсрол, нийгмийн салбар, тусгай байгууллагуудын институцыг бэхжүүлэх зэрэг ажлуудыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.