Б.Энх-Амгалан: Бид нутгаа аваад Номхон далай руу нүүхгүй шүү дээ
2018.06.14

Б.Энх-Амгалан: Бид нутгаа аваад Номхон далай руу нүүхгүй шүү дээ

УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалантай цөөн хором ярилцлаа.

-Саяхан болж өнгөрсөн “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хамгийн гол үр дүнг та юу гэж хэлэх вэ?

-Энэ хүрээнд зохион байгуулсан эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 'ДЦС-З", “ДЦС-4”-ийн хүчин чаддыг "нэмэгдүүлэх, төмөр замын нэвтрэх чадварыг сайжруулах, цөмийн эрчим хүчийг ашиглах чиглэлд хамтарч ажиллах гэх мэт дөрвөн гол асуудлаар ойлголцож, тохиролцсон.

Орос, Хятадын хооронд гадаад худалдааны эргэлт 2020 он гэхэд 200 тэрбум рубльд хүрэх тооцоо бий. Ийм том эргэлтийн ачаа тээвэр маш далайцтай байх нь ойлгомжтой. Үүнийг Монголоор дамжуулах нь хамгийн зөв гарц. Бид үүнд бэлтгэх ёстой.

Одоогийн 10 тонн ачааг нэмэгдүүлэхэд бэлэн байх ёстой. ОХУ-ын Зам тээврийн сайд олон жилийн дараа Монголд ирсэн. Хамгийн гол үр дүн нь гэвэл бид  тарифаа 25 жилийн хугацаатайгаар 45-68 хувиар хөнгөлүүлэхээр боллоо. Энэ нь манай уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг олон гарцаар хүргэх боломж бүрдүүлж байгаа юм. Үүнийг бодитой ажил хэрэг болгох гэж 2015 оноос хөөцөлдсөн шүү дээ. Энэ бол Монгол, Оросын харилцаанд маш том хуудас нээсэн, гадаад харилцааг бодитойгоор эдийн засагжуулсан үйл явдал.

-ОХУ-ын тал манай нутгаар хийн хоолой дамжуулан тавих чиглэлд дэмжихээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр илэрхийлсэн шүү дээ.

-Тийм, ер нь бид мөнхийн хоёр хөрштэйгөө хамгийн түрүүнд учраа олж байх ёстой. Бид нутгаа аваад Номхон далай руу нүүхгүй шүү дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өмнөд хөршид айлчлах үеэр ч БНХАУ-ын тал манайхыг бүх л талаар дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш маань манайхтай хамтран ажиллахаа аль хэдийнээ илэрхийлчихсэн. Тэгэхээр бид яах вэ гэдгээ бодох ёстой.

-ШХАБ-ын энэ удаагийн уулзалтыг угтаж бид нэлээд яриа хөөрөө өрнүүлсэн. Уулзатг өндөрлөсний дараа танд юу бодогдож байна вэ?

-Монгол төрийн гадаад бодлогын үзэл баримтлалаар ток шоу хийж болдоггүй юм. Сүүлдээ бүр төрийн нэг байгууллагын даргыг ард түмнээсээ асууж томилдог болох нь. Ийм улс төр хэрэггүй л дээ. Бнд хаана байршдагаа юуны түрүүнд бодох ёстой. Манай гадаад бодлогын нэн тэргүүний зорилт бол хоёр хөрштэйгөө учраа ололцох явдал гэдгийг дахин хэлье. Бид эхлээд тэдэнтэй учраа ололцохгүй бол урд найтаахад энд хатгаа авах дайны юм болж байна шүү дээ. Мэдээж бид бүс нутгийн интеграцаас зайлж чадахгүй. Олон улсын харилцаа улам бүр бүс нутгийн шинжтэй болж байна. Магадгүй ШХАБ-ын суурин дээр Азийн холбоо гэх байгууллага үүсэхийг ч үгүйсгэх аргагүй. Тиймээс судалгаатай ярьж, хийгээсэй гэж хүсэж байна. Гадаад харилцааны яаманд ШХАБ-ын асуудал эрхэлсэн бүтэц байж яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь үүнийг мэргэжлийн хүн хийдэг болохоос бус, тус байгууллагад элсэнэ, элсэхгүй гэж цуурч болохгүй. Бид аливаад ул суурьтай, прагматик хандах цаг болсон. Бүх асуудлыг хоёр хөрштэйгөө ярихаас өөр арга байхгүй.

Сэтгүүлч Б.Номин