2018.06.13

Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад хүн амын төрөлт багасч, насжилт нэмэгдэж байна

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын үдээс хойшхи зөвлөгөөн болж байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа ажлын хүрээнд зарим зорилтоос ухарсан зүйл ажиглагдаж байна. Зарим салбарт ахиц гарсан. Жишээ нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бага ч болов нэмэгдсэн. Харин авилгын асуудлаар манай улсын индекс ухарсан байна. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Олон улсын парламентын хурлаар хүчирхийллийн талаар маш их ярьсан. Энэ тал дээр манай парламентын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж, анхаарч ажиллах ёстой.