2011.05.16

Д.Тэрбишдагва: Гэр бүлээрээ заан цуглуулдаг

Хүмүүс ямар нэгэн сонирхсон зүйлээ цуглуулж, түүнийгээ өөрийнхөө хобби болгосон байдаг шүү дээ. Ингээд "Хобби" буландаа УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагватай сонирхдог зүйлийнх нь талаар яриа өрнүүлсэн юм.

-Хүн бүхэн өөрийн гэсэн хоббитой байдаг.Тэр ч байтугай сонирхсон зүйлээрээ цуглуулгатай болсон байх нь бий. Чухам таны хобби юу вэ?

-Хобби гэвэл бэлэг дурсгалын заан цуглуулах юм даа. Гэхдээ заанаа ганцаараа цуглуулдаггүй. Гэр бүлийнхнийхээ хамтаар цуглуулдаг. Нэг талаараа хоббиг маань дэмжиж, бүгдээрээ заан цуглуулдаг болсон.

-Зааны тань цуглуулга хэд болсон бол.Тоолж үзэж байвуу?

-Энэ, тэнд явж байхдаа заавал заан худалдаж авдаг л даа. Хобби болохоор аргагүй биз. Цуглуулга маань 200 гаруй болсон шүү.

-Хамгийн дурсгалтай, хайртай гэвэл ямар заанаа онцлох вэ?

-Тайландаас авсан заандаа илүү хайртай, харах дуртай байдаг. Модон заан л даа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.