Ж.Энхбаяр: Д.Зоригт алдаа гаргасан байж болно
2011.05.12

Ж.Энхбаяр: Д.Зоригт алдаа гаргасан байж болно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий гурван гишүүнээс тавьсан хүсэлтийг авч хэлэлцсэн юм. Эл хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцсон тул дараах асуултад хариулт авлаа.

-Д.Зоригт сайдыг огц­руу­лах хүсэлтэд Удирдах зөв­лө­лөөс ямар шийдвэр гар­­­гасныг тодруулахгүй юу?


-МАН-ын Удирдах зөв­­­­лө­лөөс том бодлогоо хэрэгжүүлье, энэ хүрээнд бодлого хариуцсан салба­рын­хаа сайдыг солихгүй байя гэсэн шийдэлд хүрлээ.  Нөгөөтэйгүүр, Засгийн эрх барьж байгаа намын хувьд хий­хээр зорьсон аж­лаа олон түмэндээ хүргэе гэж шийдлээ. Эрдэс бая­лаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ажлаа хийхдээ алдаа гаргасан байж болно. Үүнийг нь засч залруулах үүрэг өглөө.  Харин тэрбээр энэ том салбарыг тэргүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтыг та­таж чадсан.  Ажил хараа­хан эхлээ­­гүй ч хөрөнгө оруулалт нь эхнээсээ орж ирж байна. Бү­тээн байгуу­лалтын ажил өр­нөөд,  олбор­лолт эхлэхээр хө­рөн­гө оруу­­­­­лалтын хэмжээ улам бүр өсөн нэмэгдэнэ. Бид Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээг арван жил яриад хэрэгжүүлж чадаагүй. Харин энэ ажлыг Д.Зоригт сайд гардан хэрэгжүүлж эх­лэлийг нь тавьсан учраас цааш бодлого, зорилт үр­гэлж­­лэх учиртай гэж үзлээ.

-Тэгэхээр Удирдах зөв­лө­­лөөс 100 хувь “Д.Зоригт сай­дыг огцруулахгүй” гэж үзсэн үү, эсвэл эсрэг са­нал­­тай гишүүн байсан ч олон­хийн са­налд дарагд­чихав уу?

-Удирдах зөвлөл 100 хувиар огцруулахгүй гэж шийдсэн. Д.Зоригт сайдын хувьд Монгол Улсын хөгж­лийн төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн шүү дээ. 

-Тухайлбал, ямар ажил хийсэн гэж?

-Би Говь-Алтай аймгийг тө­лөө­лөөд УИХ-д сууж байгаа гишүүн. Тиймээс энэ аймагт олон жил хүлээгдэж байсан аж­­лууд өнгөрсөн гурван жи­лийн хугацаанд хийгдсэн гэд­гийг баттай хэлж чадна. Нэр заагаад хэлье л дээ, нарны сэр­гээг­дэх эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орлоо. Ба­руун бүсээс эрчим хүчтэй хол­богд­лоо. “Могойн голын цахил­гаан станц”  тө­сөл шийдэгдлээ. Сумдын хоо­ронд цахилгаан дам­жуулах шугам хийгдэж дууслаа. Аймгийн төвийн эрчим хүч­­ний системийг бүх тех­но­­логитой нь иж бүрэн ши­нэ­чилсэн. Улс орны хөгж­лийн хөдөлгүүр болсон Оюу­толгойн бүтээн бай­­гуу­лалтын томоохон ажил өрнөж байна. Одоо Таван­тол­гойн ордыг эдийн зас­гийн эргэлтэнд оруулах аж­лыг эх­лүү­лэх гэж оролдож байна. Том, шинэ ажлыг олон улсын төвшинд хийхэд  ажлаа мэддэг, мэдлэгтэй шинэ хүн хийхээс аргагүй. Үүнийг хуучин аргаар хийж чадахгүй. Уг гэрээний үг, үсэг, таслал  маш нарийн. Нэг үгний орчуулгын болоод утгын алдаанаас улс орны хувь заяа шийдэгдэнэ. Үүн дээр хариуц­лагатай ажиллаж байгаа хүн бол Д.Зоригт сайд.

-Оюутолгойн хувь ний­лүү­лэгчдийн гэрээг засах шаард­лага байгаа. Энэ асуу­­далтай холбоотойгоор Удир­дах зөвлө­лөөс Д.Зоригт сайдад тодорхой үү­­рэг өгсөн үү?

-Оюутолгойн гэ­рээ­­­­­ний яв­цыг мэдээлж, шаард­­­­лагатай тохиол­долд өөрчлөлт оруулах асуудлыг хөрөнгө оруулагчтай хэлэл­цэн хэрэг­жүүлэх үүргийг өгье Мэдээж гэрээнд сайж­­­­­руу­­лах зүйл байгаа гэдэг дээр бүгд санал нэгд­сэн. Оюутолгойн гэ­рээг сайжруулах үүрэг бүлгээс өгөгдөх байх.

-Ер нь Удирдах зөв­лөлийн шийдвэр хэр үндэс­лэлтэй гэж та хувьдаа дүг­нэж байгаа вэ. Д.Зоригт сайдын ажилд асуудал бай­­­гаа учраас огцруу­лах хүсэлтийг гишүүд хоёр дахь удаагаа тавьж байгаа юм биш үү?

-Би улстөрийн талаас нь харж байна. Хэрвээ тэд Засгийн газраас сайд огцруулмаар байгаа бол Н.Алтан­хуяг, Ц.Нямдорж нарын асуудлыг оруулж ир л дээ. Чадахгүй л байгаа биз дээ. Гэтэл Д.Зоригт сайдыг л ээрээд байдаг. Үүнд нь ми­ний дургүй хүрээд байгаа юм.

-Залуу хүн болохоороо та Д.Зоригт сайдын талд байна уу даа?

-Ажил хийгээд байгааг нь огцруулах гэсэн нь сонин. Огц­руулах асуудлыг Оюу­тол­­­гойн хөрөнгө оруулалтын гэрээ­тэй холбох юм бол ганц Д.Зоригт сайд гарын үсэг зураагүй, С.Баярцогт, Л.Гансүх сайд хамт зурсан. Тэд хамтдаа хэлэлцээр хийж байсан. Гэтэл хэт нам­чирхаад залууг нь барьж авч байна. Үнэндээ Д.Зоригт сайд хамгаалалт муутай за­луу. Өөрөө улстөр сайн мэдэхгүй. Тийм учраас бид энэ хүнийг хамгаалах хэрэг­тэй байгаа.

-Хамгаалалт сайтай бо­ло­­хоороо намын Удирдах зөвлө­­лөөс ч, УИХ-аас ч “Огц­руу­лахгүй” гэсэн шийд­­­­вэр гар­­гаж байсан юм биш үү?

-Яагаад улс орны хам­гийн тулгамдсан том салбар болсон  эрдэс баялаг, эр­чим хүчний сал­барыг урагш­луулан авч явж байгаа хүнийг огцруулах гээд байгаа юм бэ. Арван жилийн өмнө яриад чадаагүй Оюутолгойг эхлүүлж, 50 жил дарагдсан Тавантолгойд ажил эхлүүлэх гээд байгаагийн төлөө яагаад оролдоод байгаа юм.  Тийм учраас өмөөрнө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.