Оюутолгойн гэрээг сайжруулах талаар засгийн газарт үүрэг өгөхөөр боллоо
2011.01.20

Оюутолгойн гэрээг сайжруулах талаар засгийн газарт үүрэг өгөхөөр боллоо

Өнгөрсөн жил УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг томилогдож, Оюу толгой ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг нягталж,дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан.

 

Тодорхой шалтгаанаар ажлаа хойшлуулаад байсан Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, Засгийн газарт байнгын хорооны тогтоолоор үүрэг даалгавар өгөхөөр боллоо. 2010 оны хоёрдугаар сарын 1-ны өдрийн 04 тоот тогтоолоор Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг томилогдож Оюу толгой ордын техник эдийн засгийн үндэслэлтэй танилцаж дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн. Энэ ажлыг хэсэгт О.Чулуунбат, Б.Бат-Эрдэнэ, Э.Мөнх-Очир, Ш.Сайхансамбуу, Н.Ганбямба нарын гишүүн багтсан. Ажлын хэсгийн хувьд 4 дүгээр сарын 2-нд хийх ажлаа эрт дуусгасан ч Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаатай холбоотойгоор дүгнэлтээ эцэслэж гаргаагүй байсан юм.

 

Харин одоо байнгын хорооноос дэмжлэг авсны үндсэн дээр тогтоолоор Засгийн газарт тодорхой үүрэг чиглэлийг өгөхөөр болоод байна. Энэ талаар өчигдөр хэвлэлийн Ажлын хэсгээс оруулж байгаа гол санал буюу шийдвэр нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Оюу толгойд хамаарахгүй байсныг оруулж тооцох, ингэхдээ дан ганц Оюу толгой гэлтгүй Тогтвортой байдлын гэрээ байгуулсан "Бороо Гоулд , Цайрт минерал, "Чинхуа Майк зэрэг компаниудыг мөн оролцуулж нөөц ашигласны татварыг ав гэдэг үүрэг чиглэлийг Засгийн газарт тогтоолоор өгч байгаа юм.

 

Үүнээс гадна ажлын хэсэг байгуулагдаж ажилласны үр дүнд хөрөнгө оруулагчид Оюу толгой орд дахь 45 сая тонн зэсийн 19 тонныг ашиглах боломжтой бусад нь эдийн засгийн үр ашиггүй гэж танилцуулж байсныг нь өөрчилж үр ашигтай нөөцийг  12 сая тонноор нэмэгдүүлж 31 сая болгожээ.

 

Ийн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тухай болон чухам яаж гэдэг талаар тодорхой үүрэг чиглэлийг Засгийн газарт тогтоолоор өгөхөөр болж байна.

 

Нөгөө талаас хөрөнгө оруулалтын гэрээнд гэрээг дахин авч үзэж болох асуудал тусгагдсан учраас нээлттэй гэдэг тайлбарыг ажлын хэсгийн гишүүд өгч байна. Үүнээс гадна Засгийн газар хагас жил тутам тайлангаа танилцуулах тухай асуудлыг тусгажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.