Д.Тэрбишдагва: Засгийн газар, намын бүлэг ямар байр сууриас хандахаас шалтгаалж намаас гарах эсэхээ шийднэ
0
2012.04.13

Д.Тэрбишдагва: Засгийн газар, намын бүлэг ямар байр сууриас хандахаас шалтгаалж намаас гарах эсэхээ шийднэ

МАН-ын бүлэг хуралдаж байна. Урд шөнө болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсч байгаа аж. Бүлгийн хуралд орохоос өмнө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас намаасаа гарах гэж байгаа эсэх талаар тодруулахад тэрбээр” Эхлээд Засгийн газрын байр суурийг сонсъё. Намын бүлэг ямар байр суурьтай ч байгааг сонирхоё” гэсэн юм. Түүнчлэн ” Миний бүрэн эрхэд ноцтой халдлаа. Тэнд надаас гадна УИХ-ын гурван гишүүн байсан. Нөгөө гурван гишүүнтэйгээ ярьж байгаад хууль хяналтын байгууллагад гомдол гаргах асуудлаа шийднэ” гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.