2018.04.19

Таван толгойгоос нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарын нийгмийн асуудлыг шийдлээ

Гашуунсухайт боомтод нүүрсний тээврийн гацаа үүсээд байсан. Урт дарааллаас гадна тэнд ажиллаж буй жолооч нарын нийгмийн асуудал анхаарах шаардлагатай байсан юм. Засгийн газар энэ талаар тодорхой шийдвэр гаргана гэж амласан ёсоор жолооч нарт зориулсан тусгай цогцолбор байгуулах  шийдвэрийг өчигдөр гаргалаа.

Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газрын ойрын үед  Таван толгойн асуудлыг тээвэрлэлттэй холбоотойгоор оруулж ирэх ёстой.  Тээвэрлэлтийн асуудал бол уул уурхайтайгаа холбоотой яригддаг. Энэ утгаараа ойрын хугацаанд цогцоор нь шийднэ.

Жолооч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, улсын хилийн зурвас газарт 48 га талбай бүхий авто зогсоолын цогцолбор байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.