2018.04.17

Нүүрс тээвэрлэдэг жолооч нарын эрх зөрчигдөж байна

2017 онд Гашуунсухайтын боомтоор 17 сая нүүрс экспортлохын тулд 8000-10000  орчим жолооч хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажиллажээ. Энэ талаар тойргоос сонгогдсон гишүүн Н.Амарзаяа жолооч нарыг нэн тэргүүнд нийгмийн даатгалтай болгох нь чухал гэж хэлэв.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Зам тээврийн хөгжлийн сайдын гол бодлого нь тээвэр хийж буй компаниудын жолоочдын нийгмийн  асуудал юм.

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Гашуунсухайтын боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх болсон. Харин одоо хүний эрх талаас нь өөрчлөлт хийх хэрэгтэй байна.