2018.04.12

Ардчилсан нам Ч.Сайханбилэгийг намаасаа хөөхгүй

Ардчилсан нам Ч.Сайханбилэгт хууль зүйн тусламж үзүүлнэ ажилна гэдгээ мэдэгдсэн байна.  Мөн түүнийг хөөх шийдвэрийг гаргаагүй гэдгээ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ:  Ч.Сайханбилэг гишүүний  хувьд ямар нэгэн гэм буруугаа хүлээсэн эсвэл шүүх хяналтын байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон шийдвэр гараагүй байна. Өнөөдөр гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд ардчилсан нам гишүүнчлэлээс хасахгүй.  

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ардчилсан нам хөөхгүйгээс гадна бүхий л боломжтой талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.