Тавантолгойн эргэн тойрны газрыг тусгай хэрэгцээнд авна
Тавантолгойн ордын орчимд босох хотод Засгийн газар одооноос санаа тавьж эхэлжээ. Газар үгүй бол хот үгүй. Тиймээс тэд уг ордын эргэн тойрны газрыг төрийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг өчигдрийн хуралдаанаараа шийдсэн байна. Тусгай хэрэгцээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн 3512.5 га, Өмнөговийн Ханбогд сумын нутаг-Оюутолгой орчмын 7736.1 га, Цогтцэций сумын Тавантолгойн орд орчмын 3661.3 га, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутгийн 882.3 га, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд барих Олон улсын нисэх онгоцны буудлын газар болох 12084.9 га газар багтаж байгаа аж. Энэ талаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас тодрууллаа.
-Уул уурхайн үйлдвэрлэл эхлэхээр орчин тойронд нь хот бий болно. Тиймээс ойр орчмын газрыг батал гаажуулахгүй бол хувь хүмүүст өгчихдөг.
Газар ав сан байгууллага, иргэд нь буцаагаад түүнийгээ төрд зарж наймаалцах хандлагатай ч болдог. Үүнээс урьдчилан сэр гийлж дээрх газруудыг тус гай хэрэгцээнд авч байгаа юм.
-Одоогоор эдгээрээс хэдэн га-д нь аж ахуйн нэгж, иргэнд зөвшөөрөл олгосон юм бол. Тэдний газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох уу?
-Олгосон газар бага. 2-3 аж ахуйн нэгж бий. Шийдвэр гарчихвал түүнийгээ баримталж ажиллана. Зөвшөөрлийг нь хүчингүй болгоно. Өөр арга байхгүй.
-Тавантолгойн ордыг ашиглахад үндэсний компаниуд яаж оролцох вэ?
-Тэд санал өгчихөөд явж байгаа нь зөв. Гэхдээ үйлдвэрлэлийн бизнес, эсвэл уурхай гэх мэтээр аль шатанд оролцох сонирхолтойгоо тодорхойлно. 2000 орчим үндэсний компани бүртгэгдсэн. Үүний дотор өчигдөр, 20 жилийн өмнө бүртгүүлсэн нь хэд вэ, татвар төлсөн хугацаа зэргийг нарийвчлан авч үзнэ. Хувийн хэвшлийг дэмжих нь зөв. Гэвч миний авсан мэдээллээр Тавантолгой руу “орчихоод” нүүрс зарах эрхийн төлөө л компаниуд өрсөлдөөд байна. Ин гэх юм бол асуудал өөр болно.