2018.03.05
Ж.Бат-Эрдэнэ сайдыг шүлхий тараасан мэтээр ташаа мэдээлэл тараажээ
Булган аймагт өвөлжилт хүдэрч, нэгдүгээр сарын эхээр 9 сум цагаан зудтай, 3 сум зудархуу, цасны зузаан 20-30 см болж, өвс тэжээлийн нөөц хомсдож, мал сүрэг хорогдсон байдалтай байсан.
Тиймээс тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Булган аймгийн малчдад туслах аяныг санаачлан эхлүүлсэн юм.
Тэрээр аянд хандив өргөж, өвс, тэжээл сумдууд руу ачуулаад зогсохгүй, “Булганчууд бид хамтдаа байгаль, цаг агаарын хүндрэлийг даван, урин хавартай золгохын төлөө өгөөмөр сэтгэлээр малчиддаа тусалцгаая” хэмээн уриалга гаргаж байсан.
Харин Булган аймагт гарсан Шүлхий өвчнийг түүний авч тараасантай холбон, ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим сайтууд дээр гарч байгаа бөгөөд Тэрээр "Аливаад хэмжээ хязгаар гэж бас бий шүү. Дуугүй байгаад байхаар арай л дэндэж байна" хэмээн дараах мэдэгдлийг гаргажээ.