2018.03.05

НИТХ-ын төлөөлөгчдөд 2012 оноос урамшуулал олгож эхэлжээ

НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн төсвөөс урамшуулал авах ёстой юу? үүн дээр олон нийт  өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна.  Тиймээс UBS телевиз тэднийг ямар зорилгоор урамшуулалт авч байсан талаар мэдээлэл бэлтгэсэн байна. 

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох тухай дурьдсан байдаг байна. НИТХ-ын 2012 оны 7 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төсөвт жил бүр урамшууллын төсөв тогтмол тусгагдсаар иржээ. Үүнээс хойш НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо зарцуулах мөнгөө урамшуулал хэлбэрээр авсаар ирсэн байна. 

Харин энэ асуудлаар НИТХ-ын дарга С.Амарсайхан өнгөрсөн 1 сарын 26 өдөр НИТХ-ын дээр түүний хэлсэн үгнээс хүргэж байна. 

"Төлөөлөгчид үйл ажиллагааны зардал, урамшуулал авч яваа. үүнийг нуух шаардлага байхгүй. Ингээд урамшуулал авч байгаа бол сард 1 удаа, жилд 10 хүрэхгүй удаа болдог хуралдаа ирээд суучихдаг. Иргэдэд амласан шигээ ажлаа хийдэг байх хэрэгтэй" хэмээн хэлж байжээ.