2017.12.21

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл тодорхой, босго өндөртэй байх ёстой

УИХ-ын гишүүд хэрвээ гэмт хэрэг үйлдэж байхдаа л баригдахгүй бол хууль хүчний байгууллагад баривчлах, саатуулах зүйл байдаггүй. Мөн гэрт нь, ажлын байранд нь шалгалт явуулах эрх байдаггүй. Тиймээс гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг халах ёстой гэж олон нийт үздэг. Улмаар УИХ-ын гишүүний эргүүлэн татах ёстой гэдэг. Зарим УИХ-ын гишүүд олон нийтийн энэхүү байр суурийг дэмждэг ч эргүүлэн татах үндэслэлийг тодорхой зааж, босго нь өндөр байх ёстой гэж үзэж байна.

Д.Хаянхярваа: Халдашгүй байдал гэдэг нэрийн дор хууль хяналтын байгууллагад очиж асуугдах, байцаагдах явдлаас бултаад байна гэсэн маргаан бол байдаг. Миний хувьд УИХ-ын гишүүн хүн ч бай, хэн ч бай хуулинд захирагдах ёстой.

Б.Пүрэвдорж: УИХ-н гишүүд иргэдтэй адилхан эрхтэй хүмүүс. Гэхдээ мэдээж УИХ-ын чуулган дээр болон байнгын хороон дээр үг үйлдэл хэлж байхдаа ч халдашгүй байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бусад үед адилхан иргэдтэйгээ адилхан эрхтэй. Иргэдийн дундаас сонгогдсон хүмүүс зарим нэг талаараа хяналтад байх ёстой. Тэгэхгүй бол сүүлийн үед улстөрчдийн хийж байгаа үйлдэл, ярьж байгаа араншин хэрээс хэтэрсэн явдлууд ажиглагдаж байна.

Ц.Даваасүрэн: Үйлдэл дээрээ гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдоогүй бол гэмт хэрэг холбогдох үндэслэл болдоггүй байсныг Үндсэн хуулийн цэц хэрэгсэхгүй болгож байна. Үндсэн хуулийн цэц өөрсдийгөө халдашгүйгээр хамгаалдаг. Цэц дотор гэмт хэрэгт удаа дараа холбогдсон нөхдүүд байгаа. Тухайлбал Сугар. Адилхан л байх ёстой.

Л.Оюун-Эрдэнэ: Үзэл бодлоо илэрхийлээд, аливаа нэг том компаний эсрэг явж байгаа улстөрчид ийм байдлаараа намнуулдаг жишиг Монгол Улсад тогтвол яах вэ? Олон талаас нь хараасай гэж би бодож байна.