2017.12.21

Д.Оюунхоролын хийсэн ажлыг үргэлжлүүлэхийг гишүүд хүслээ

УИХ-ын  чуулганаар өнөөдөр Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд уул уурхай нөхөн сэргээлтийн асуудлаар ихээр хөндсөн юм. Үүнтэй холбогдуулан Мөн өмнө Ж.Эрдэнэбатын засгийн газар, түүний Байгаль орчин ногоон хөгжил, спортын сайд Д.Оюунхорол нарын эхлүүлсэн ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлсэн юм. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

“Хууль бус алт олборлолт, уул уурхай байгаль орчныг сүйтгэж дуусаж байна. Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлон Орхон голыг бохирдуулж байгааг таслан зогсоох хүсэлтийг өмнөх Засгийн газрын үед сайд Д.Оюунхоролд тавьж байсан. Сайд 2-3 удаа ажлын хэсэг гаргаж ажиллаж, зогсоосон. Үүнийг цаашид Байнгын хороо, Засгийн газар, салбарын яамдууд үргэлжлүүлэн авч явахгүй хэрэгтэй.

Ингэхгүй бол зун Орхон гол улаан хоормог болж урсдаг. Д.Оюунхорол сайд анхаарал тавьж ажилласны үр дүнд өнгөрсөн жил улаан хоормог болж урсахаа больсон. Орхон голоос Өвөрхангай, Архангай, Булган, Орхон гэж дөрвөн аймаг 30 гаруй сумдын хүн мал ундаалж байгаа. Энэ асуудалд дээд түвшинд анхаарч ажиллах ёстой” гэв.

Холбоотой мэдээлэл: Орхон голыг аврахаар алтны компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хэнтий аймгийн Гутайн давааны гурван сундалсан лицензийн нэгийг нь Ж.Эрдэнэбатын засгийн 7 сарын 4 өдрийн Засгийн газрын хуралдаанаар цуцалсан. Үүнд Д.Оюунхорол сайд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт бид талархаж байгаа.

Одоо үлдсэн 2 лицензийг нь цуцлах шаардлагатай байна. Шинэ Засгийн газрын Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар сайдуудад би л байгаа. Одоо таг байна.

Нөхөн сэргээлт хийх нэрээр компаниуд ухаж ороод байна. Зун би Гутайн нуруунд  очсон. Уул уурхай ассоциацийн ерөнхийлөгч байсан Д.Дамба гэж лут хүн бий. Тэдний компани уул уурхайн нөхөн сэргээлт хийнэ гээд хичнээн давхар барилгын хэмжээтэй газрыг нь нүхлээд ухчихсан байна. Өнөөдөр үүнд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна.

Холбоотой мэдээлэл: Д.Оюунхорол: Хэнтийн Гутайн даваа, Завханы Дооно орчимд үйл ажиллагаа явуулж байсан зөрчилтэй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлууллаа