
2017.12.14
2018 онд агнах агнуурын тоог баталлаа
Засгийн газрын хуралдаанаар Тусгай зориулалтаар 2018 онд агнах агнуурын тоог дараах байдлаар баталлаа.
- угалз 60,
- тэх 75,
- халиун буга 32,
- бор гөрөөс 10,
- зэрлэг гахай 10,
- цагаан зээр 100,
- агнуурын шувуу 500 хүртэл толгойг агнуулах,
- тул загас 450 хүртэл толгойг барьж буцаан тавихаар,
- бусад загас 10 мянга хүртэл толгойг агнуулахыг зөвшөөрөв.