ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн
2017.03.07
Мал амьтны гоц халдварт өвчин гарсан аймгуудад зорчихгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн зарим дүүрэг, зүүн таван аймгийн 17 суманд мал амьтны гоц халдварт өвчин гарсан тул тогтоосон хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан суманд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Норовлин сумдуудад шүлхий өвчин гарсан. Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд Мандах сум, Сүхбаатар аймгийн Баянтэрэм баг, Түвшин ширээ сум, Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Хонины цэцэг өвчин гараад байна.