Ц.Батбаяр: Д.Оюунхорол сайд нэг ч шонхор хилээр гаргах эрхгүй
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
2016.10.11

Ц.Батбаяр: Д.Оюунхорол сайд нэг ч шонхор хилээр гаргах эрхгүй

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нарын хүмүүс энэ сарын 07-ны өдөр гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээлсэн.

Тэгвэл уг мэдээллийн дагуу БОАЖЯ-аас хэвлэлийнхэнд албан ёсны тайлбар мэдээлэл өглөө. Тус яамныхан Д.Хурцгэрэлийг өөрөө идлэг шонхор шувууг арилжаалах ашиг сонирхолтой болоод БОАЖЯ-ыг шантаажлан, сайд Д.Оюунхорол болоод бусад мэргэжилтнүүдийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж буй тухай мэдэгдлээ. Улмаар БОАЖЯ-аас Д.Хурцгэрэлийг хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэрээлгэхээр шүүхэд гомдол гаргажээ.

Энэхүү мэдэгдлийн талаар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Иргэн Д.Хурцгэрэл шонхор шувууны экспортын асуудлаар ташаа мэдээлэл хийж, яам болон сайдын нэр төрд халдсан учир яамны зүгээс хууль хяналтын байгууллагад хандана. Учир нь БОАЖ-ын сайд нэг ч шонхор хилээр гаргах эрхгүй. Энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлдэг. 2013 онд Засгийн газраас Идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар экспортод гаргахыг хориглох шийдвэр гарсан. Харин Ойрхи Дорнодын бүс нутгаас ирэх төрийн өндөр, дээд айлчлалын үеэр бэлэглэлийн журмаар олгодог.

Энэ жил Засгийн газрын хуралдаанаар идлэг шонхор бэлэглэх талаар нууц тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр, дээд хэмжээний айлч­лалаар ирж буй хүний аюулгүй байдлыг хангах үүднээс ирэх болон буцах өдөр, төлөөлөгчдийн тоо, хөтөлбөр зэрэг нь нууц байдаг.

Үүнтэй холбоотой бэлэглэлийн шонхорын тоог ч нууцладаг. 2016 онд Ойрхи Дорнодын бүс нутгаас дөрвөн албан тушаалтан айлчлал хийсэн. Тус бүс нутгийн өндөр албан тушаалтан 50-150 хүнтэй, 2-3 онгоцоор ирдэг. Ирээд онгоцны буудлын төлбөр, зочид буудал, үйлчилгээ зэрэгт их хэмжээний орлого оруулдаг. Энэ оны 8-9 дүгээр сард л гэхэд 15 тэрбум төгрөгийн орлого орсон. Мөн зочид бэлэглэлээр өгч байгаа шонхор шувууг хилээр авч гарахын тулд сумын болон орон нутгийн төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлдөг.

Нөгөө талаас сүүлийн 10 гаруй жилд Ойрхи Дорнодын бүс нутгаас Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Тайширын усан цахилгаан станц барихад 13 сая ам.доллар, “Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төв” байгуулахад 3.4 сая ам.доллар, Хэнтий болон Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт 360 сая ам.долларын тоног төхөөрөмж олгосон зэргийг дурьдаж болох юм.

Түүнчлэн Түлэнхийн төв барихад зориулж, долоон сая ам.доллар, Хэнтий аймгийн нисэх онгоцны буудал барихад 12 сая ам.долларын хөрөнгийг шийдвэрлэсэн. Тиймээс хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын зөрчлөөс болж Ойрхи Дорнодын бүс нутгаас өндөр, дээд хэмжээний айлчлал хийж буй албан тушаалтнуудыг гүтгэж болохгүй” хэмээв.

Харин аргаль угалзын ангийн тухайд 2015 онд гаргасан Засгийн газрын тогтоолоор 2016 онд тусгай зориулалтаар угалз 60, тэх 70, халиун буга 30, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 150-ийг агнах тогтоол гаргажээ. Үүний дагуу БОАЖ-ын сайд тусгай зөвшөөрлөөр агнах тушаалыг гаргасан аж.

Энэ үеэр шонхор шувууны асуудлаар Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Д.Даваасамба сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-Бэлэглэлийн зориулалтаар гадаадад шонхор гаргах нууц тогтоол баталсан гэж ярьж байна. Энэ ямар учиртай юм бэ?

Зөвхөн гадны төрийн өндөр дээд албан тушаалтан айлчлал хийж буй Ойрхи Дорнодын бүс нутгийн өндөр албан тушаалтнуудад соёлын зориулалтаар шонхор шувууг гадаадад гаргадаг.

-Одоогоор хэчнээн ширхэг шонхор гадаадын орнуудад бэлэглэсэн бэ?

Нууц тогтоол учраас хэдэн ширхэг шонхор гаргасан нь нууцлалын зэрэглэлтэй байдаг.

-Яагаад нууц тогтоол гэж гаргасан юм бэ. Иргэд олон нийтэд нээлттэй, ил тод байх боломжгүй юм уу?

Энэ асуудлыг яамнаас бус Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тодруулах хэрэгтэй.

-Бэлэглэлийн журмаар шонхор гаргахад нөхөн төлбөр гэж авах уу?

Нэг шонхор бэлэглэхээр гаргахад нөхөн төлбөр болгож орон нутгийн төсөвт зургаан са