2015.06.02

БОНХАЖЯ Мазаалай баавгайг хамгаалах хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа

“Мобиком” корпораци болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран Монгол улсад төдийгүй дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах ажилд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр алсаас мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар мазаалай баавгайг хамгаалах юм.

Монгол улсад ердөө 22 мазаалай баавгай үлдсэн бөгөөд зөвхөн монголын цөл нутагт орших дэлхийн цорын ганц энэхүү баавгайг хамгаалах ажлыг “Мобиком” корпораци, БОНХАЖЯ-тай хамтран хамгаалах хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа. Ингэснээр “Мобиком” корпораци харилцаа холбооны дэвшилтэд технологийн дэмжлэгийг үзүүлэх юм байна.

Дэлхийд нэн ховордоод байгаа мазаалай баавгайг хамгаалахад алсаас мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар судлаачид цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан гадаргын усны нөөц бууралттай холбоотойгоор мазаалай баавгайн дуртай шүүслэг гишүүнэ ургамлын нөөцөд үзүүлж буй нөлөө зэрэг баавгайд нөлөөлөх байгаль орчны аюулыг тодорхойлох боломжтой болох юм.

Мазаалай баавгайг хамгаалах хамтын ажиллагаанд гарын үсэг зурах үеэр “Мобиком” корпорацийн ерөнхийлөгч Дэвид Холлидэй “Үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах нь “Мобиком”-ын үндсэн үйл ажиллагааны нэг бөгөөд монгол улсын хувьд ховор нандин амьтныг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийхийг бусад байгууллагуудад уриалж байсан юм.