Л.Болд: Үндсэн хуулийг гайхамшгийг гайхаж, биширч байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм.
Асуудлыг УИХ, Байнгын хороо дээр хэлэлцэх үед гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ихээр хөндсөн юм. Харин 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлах ажилд гар, бие оролцож явсан УИХ-ын гишүүн Л.Болд Үндсэн хуулийг "өмөөрч" байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд
Хоригийн асуудал хууль эрхзүйн талаасаа ихээхэн ач холбогдолтой, олон зүйлийг ойлгомжтой болгодог хэлэлцүүлэг гэж ойлгож болно.
Хүмүүс УИХ удаан ажиллаж байна, хоног алдаж байна гээд байна. Тэгээд хоног алдах гээд хуйвалдаад, далд сэм тохиролцоод, намналцаад явбал бүүр буруу тийшээ явна шүү дээ. Хувьсгал гэдэг ийм нөхцөл байдал үүссэнээс болоод л гардаг. Шийдлүүдийг харахад ард түмэн дандаа сэтгэл дундуур үлдэж байна.
Үндсэн хууль руу парламент бүхэн дайрдаг.
Монголын хувьсгалын онцлог бол нэг ч цонх хагалаагүй, нэг ч хүн алаагүй. Үүнийг хувьсгал биш гэж үгүйсгэдэг хүн байдаг. Учир нь Иргэний дайн гараад, алж хядаагүй болохоор ингэж хэлэх гээд байдаг. Монголын ард түмэн уужуу тайвуу ухаанаар хандаж гол шалтгаан болсон Үндсэн хуулийг өөрчилсөн. Тийм учраас хувьсгалын эсрэг хийх зүйл бол дандаа Үндсэн хуулийн өөрчлөлт байдаг. Та бүхэн хараарай. УИХ-ын сонгуульд 76 суудлаас 65 суудал, 21 аймгийн 20 ийг, 300 гаруй сумдаас 200 гаруйг нь нэг нам сая авсан.
Ингээд үндсэндээ Үндсэн хуулиа өөрчлөөд дахиад социализмаа байгуулах боломжтой боллоо гэсэн ойлголттой байсан. Гэтэл яаж байна. Яаж ч 300, 400 тэрбум төгрөг зарцуулаад ард түмнийг бүх талаар дарамталлаа ч ард түмэн аль нам нь хамаагүй, ямар ч байсан сөрөг хүчний намаас Ерөнхийлөгчөө сонгож байна. Энэ бол УИХ-ыг Ерөнхийлөгчөөр хянуулах, хяналтын тогтолцоог бий болгож байна.
Үнэхээр ийм үндсэн хуулийг гайхамшгийг гайхаж, биширч байна. Бидний алдааг Үндсэн хууль засаж байгааг харж байна" гэв.
Эцэст нь Тэрээр "Залуу дарга Ш.Раднаасэдэд хэлмээр байна. Монголын ард түмнийг доромжлож болохгүй шүү" гэсэн юм.