МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
2017.10.31

МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг 2018 оны төсвийн хуулиар 5 хоногийн завсарлага авлаа. 

Ерөнхийлөгчийн зүгээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон нь эрх ашгийн зөрчил үүсгэж байна хэмээн үзэж, “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоол"-д хэсэгчлэн хориг тавьсан юм.

Тэрээр хоригийнхоо үндэслэлийг "Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна" гэсэн юм. 

Өнгөрсөн 7 хоногт МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн 100 хувь санал нэгдсэн юм. Түүний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ч мөн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Харин өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнө 65-ийн бүлэг хоёр хуваагдаж, хоёр тусдаа хуралдсан гэх мэдээлэл байна.  Тиймээс ч МАН-ын бүлэг завсарлага авсан бололтой. 

УИХ-ын дэгийн тухай хуулиар УИХ-ын хууль, шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол  14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. 

М.Наран