Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй
2017.11.02

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Өнөөдөр /2017.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын даргад аравдугаар сарын 26-нд илгээсэн билээ.

Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьсан юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Байнгын хороодын хурлын саналыг хэлэлцэж байна. Байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва гишүүн асуулт асууж хариултаа авлаа. Гишүүдийн 84,8% ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж саналаа өглөө. Ийнхүү тогтоолын төсөл батлагдаж. Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд дэмжсэнгүй.