Засгийн газрын бүрэлдэхүүнийг өнөөдөр батална
Өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Засгийн газарт орж ажиллах 12 гишүүний нэрийг албан ёсоор зарласан.
Одоогоор тодорхой болсон гишүүд:
-
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
-
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,
-
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
-
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,
-
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
-
Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
-
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
-
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
-
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,
-
Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар ажиллахаар болжээ.
Харин 3 сайдад томилох хүнийг томилох асуудалд санал нэгдэхгүй байсан бөгөөд өчигдөр оройны байдлаар Шадар сайдад Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайдад Х.Баделхан нарыг томилохоор болсон байна.
Өнөөдөр 09:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үүний дараа УИХ дах МАН-ын бүлэг хуралдана. Улмаар өнөөдөр чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох мэдээлэл байна.