Ирэх  7 хоногийн лхагва гариг гэхэд Засгийн газар бүрэлдсэн байх ёстой
2017.10.10

Ирэх 7 хоногийн лхагва гариг гэхэд Засгийн газар бүрэлдсэн байх ёстой

Шинэ Засгийн газрын сайдуудын асуудал ид яригдаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг UBS телевизийн мэдээллээр хүргэж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа 

" Сайд нар бол мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг, ямар нэг бизнесийн эрх ашгийг төрийн мөнгө хувиарлалтанд нөлөөлүүлдэггүй байя".

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

" Хэн нэгэн сайд болох асуудал бол их жижигхэн асуудал. Гол нь энэ Засгийн газар тогтвортой, чадвартай, олон түмний хүсэлд нийцсэн шийдвэр гаргадаг, нийгэмд дутагдаад байгаа шударга, үнэнийг сэргээх ийм л Засгийн газрыг бид хүсэж байгаа"

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

"Засгийн газрыг яаралтай бүрдүүлж ажилд нь оруулах асуудал бол нэн чухал. Ер нь янз бүрийн түлхээсээр, бодлогоор төрийн албыг өөрчилдөг, халаа сэлгээ хийдэг байдлыг болих хэрэгтэй. Төрийн алба хамгийн тогтвортой байх чухал. Төрийн албын дээд карьер бол Төрийн нарийн бичгийн дарга юм. Төрийн анхан шатны нэгжээсээ явсаар байгаад энэ карьерийн зарчмаараа явах ёстой.