Б.Жавхлан Сангийн сайдын үүргийг дахин хүлээлээ
2025.06.18

Б.Жавхлан Сангийн сайдын үүргийг дахин хүлээлээ

Өнөөдөр /2025.06.18/ Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол болж, сайд нар албан үүргээ хүлээн авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд Сангийн сайдаар дахин томилогдлоо.

Тэрбээр "Төсвийн сахилга бат, үр ашгийг дээшлүүлэх, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа үргэлжлүүлэн ажиллах болно" гэв.