Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын бүрэлдэхүүндээ ямар хүмүүс ажиллуулахыг Ерөнхий сайд эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ
2017.10.06

Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын бүрэлдэхүүндээ ямар хүмүүс ажиллуулахыг Ерөнхий сайд эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын чуулганы хуралдаан дээр танай МАН-ын гишүүд ирэхгүй байна. Засгийн газрын шинээр байгуулагдах бүтцэд оруулах эсэхээс хамаараад ирэхгүй байна уу?

-Нам дотор янз янзын байр сууринаас хандаж байгаа асуудлууд байгаа байх. Миний хувьд Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд оролцож өөрийн дэмжсэн байр сууриа илэрхийлсэн. Намын Бага хурал, Удирдах зөвлөл, бүлгийн шийдвэрүүд гарч Ерөнхий сайдад хүнээ дэвшүүлээд чуулганаар баталж байгаа нь хууль эрх зүйн талаасаа ямар нэгэн асуудал байхгүй гэсэн үг.

Тийм учраас би хуралдаандаа оролцож Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахад бүрэн бэлтгэгдсэн хүн гэдэг байр сууринаас чуулган дээр үгээ хэлсэн.

-Зарим сайдаа үлдээж ажиллана гэж байх шиг байна. Засгийн газрын шинэ бүтцэд та үргэлжлүүлэн ажиллах уу?

-Энэ бол Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд шийдэх асуудал. Ямар хүмүүсийг Засгийн газрын бүрэлдэхүүндээ ажиллуулах эсэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.

Хамгийн гол нь Засгийн газрын сайд нар хэн байх вэ гэдгээс илүүтэй Төрийн албаны тухай хууль болон бусад хууль эрх зүйн хүрээнд цаашид төрийн мэргэшсэн, чадварлаг албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах чухал юм.

-Шинэ Засгийн газрын бүтэц ямар байдлаар явах гэж байна?

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй. Яам, агентлаг хэвээрээ үйл ажиллагаагаа явуулна гэж хэлсэн.

Засгийн газрыг яаралтай шуурхай байгуулна гэж ойлгосон. Одоо өвөл хаяанд тулчихлаа, улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Ийм нөхцөлд шуурхайлах байх гэж бодож байна. Түүнээс өөр мэдээлэл надад алга.

-Энэ Засгийн газрыг ямар түвшинд ажилласан гэж та үзэж байна вэ?

-Боломжийн сайн ажилласан гэж үзэж болно. Алдаа дутагдал байсныг үгүйсгэхгүй. Парламентын засаглалтай улс оронд Засгийн газартаа хариуцлага тооцож, огцруулах тухай асуудал гарч байдаг. Харин төрийн алба нь тогтвортой байх ёстой.

Сайд бол улс төрийн албан тушаалтан. Сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн намын бодлогыг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Засгийн газар хариуцлага алдах юм бол сайд нартайгаа хариуцлагыг тооцдог.

Манай улс хэдийгээр сайд солигдсон ч төрийн албан хаагчид тогтвортой ажиллах тогтолцоотой боловч бодит байдал дээр яг тэр журмаараа явж чадахгүй байна Төрийн албыг бужигнуулдаг  буруу жишиг тогтоочхоод байна. Үүнийг засах хэрэгтэй.

-Та Батлан хамгаалахын сайдаар ирж ажилласнаар тус салбарт халаа сэлгээ хэр их хийв?

-Манай яамны өөрийн онцлог гэж бий. Үүн дээр миний өөрийн баримталдаг зарчим бол төрийн албанд халаа сэлгээ хийж бужигнуулахын эсрэг байдаг.

Үнэндээ надаас үл хамаарах ганц, нэг томилгооноос бусад төрийн албан хаагчдыг өөрчлөөгүй. Тус салбарт ажиллаж байсан хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаас нь анхаарсан.

Батлан хамгаалахын яамыг Зэвсэгт хүчний жанжин штабтай нэг гэж ойлгоод байдаг дээр нэг тайлбар хэлье. Батлан хамгаалахын яамыг 1996 оноос хойш иргэний статустай улс төрч хүн сайдаар очиж удирддаг, төрийн захиргааны удирдлага, бодлогыг хэрэгжүүлж ажиллахдаа батлан хамгаалахын салбарт эрх зүйн хэм хэмжээг тогтоолгох, тогтоох, хэрэгжилт биелэлтийг хангуулах, төсвийн хэрэгжилтэнд хяналт тавих, иргэний хяналтыг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт тавих гэх мэт үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Харин Зэвсэгт хүчний жанжин штаб нь цэргийн хэргийнхээ асуудлыг бүрэн хариуцдаг байдлаар чиг үүрэг нь тусдаа юм. Ингэж цэргийн мэргэжлийн дээд удирдлага нь Зэвсэгт хүчний жанжин штаб байдаг. 2016 оны есдүгээр сарын 1 -ний өдөр Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдсан.

Энэ хуулийг баталснаараа Зэвсэгт хүчний удирдлага, чиг үүргийг дотор нь маш тодорхой ялгаж өгсөн. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчин жанжин штабт ямар нэгэн томилгоо хийхийг хуулиар хориглож, цэргийн бэлэн байдал, цэргийн сахилга, албан хаагчдын сургалт бэлтгэл, осол аваар, бэлэн байдал зэвсэгт хүчний бүхий л асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб бүрэн хариуцахаар болсон юм.

-Өнгөрсөн жил гаруй хугацаанд таны хариуцсан салбарт цэргийн албан хаагчидтай холбоотой хэд хэдэн ноцтой зөрчил гарч, таныг огцруулах тухай асуудлыг хөндөж байсан. Та тухайн үед хариуцлагаа хүлээхэд бэлэн гэж мэдэгдэж байсан. Та өнгөрсөн хугацаанд ямар хариуцлага хүлээсэн бэ?

Монгол Улсын Батлан хамгаалахын багц хуулийг Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгөх ёслол /2016.10.06/

-Батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдсэн 2016 оны хуулиар хэн юу хариуцахыг маш тодорхой зааж өгсөн. Цэргийн мэргэжлийн удирдлагыг буюу жагсаалын цэргээсэхлзздтасаг, салаан дарга, суман, батальон шат шатандаа юуг хариуцах, ямар хариуцлага хүлээлгэхийг хуульчилж өгсөн. Тийм учраас хариуцах байгууллага, албан тушаалтан нь маш тодорхой.

Олон нийтийн дунд энэ тухай ойлголт сүүлийн 20-иод жил бүдэг тодорхойгүй явж ирсэн учраас Батлан хамгаалахын яам бүх асуудлыг хариуцах мэтээр ойлгоод байдаг л даа. Гэтэл хуулиар хариуцлагыг шат шатанд нь хэнд яаж хүлээлгэхийг нь тодорхой заагаад өгчихсөн.

-Тэгвэл Зэвсэгт хүчний жанжин штаб ямар хариуцлага хүлээсэн бол?

-Би өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлын хариуцлагатай холбоотой асуудалд хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авсан тохиолдлууд бий. Зэвсэгт хүчний жанжин штаб ч өөрийн хүрээнд шат шатандаа хариуцлагаа тооцоод явж байгаа.

Хэрэг зөрчил, осол аваартай холбоотой хэд хэдэн асуудлуудын зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.

Заримынх нь шалгалтын дүн гарч хариуцлагыг тооцсон байна. Бодит хууль эрх зүйн үндэслэл тулгуурлаж хуулийн хариуцлагыг тооцохгүй бол зөвхөн нийгэмд сүр дуулиан болсон гэх хүрээнд шийдвэр гаргаж бас болохгүй юм.

-Та Батлан хамгаалахын салбарт ямар ажлуудад анхаарлаа хандуулан ажиллав. Гол хийсэн ажлуудаасаа дурдахгүй юу?

-Улс төрч хүн иргэний хяналтыг тавьж ажиллаж байгаагийн хувьд ил тод ажилпах зарчмыг баримталсан. Өнгөрсөн 2016 онд Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлтэй холбоотой багц хуулиуд батлагдан гарсан.

Хууль батлагдсантай холбоотойгоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэлийн ажлуудыг хийсэн жил боллоо. Улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад манай батлан хамгаалахын салбарт хуримтлагдсан мөнгөтэй холбоотой асуудлууд үүссэн байсан. Ялангуяа цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж, цалиндэтгэлэгтэй холбоотойгоор хуримтлагдсан асуудал байсныг тухай бүрт нь шийдвэрлэж ирлээ.

Монгол Улс цэргийн армитайн хувьд цэргийн хувцас, хоол ахуйн хангамжийг улс хариуцдаг байсныг 2015 оноос хойш цэргийн албан хаагчдын хувцасны зардлыг төсөвт тусгахаа больсон байсан. Үүнийг хөөцөлдөж 2018 оны улсын төсөвт жилийн таван тэрбум төгрөгийг эргээд суулгаж чадлаа.

Цэргийн төв эмнэлэг одоо төсөвтэй, орон тоотой, хэвийн үйл ажиллагаагаа ханган ажиллаж байна. Урьд нь Хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг хамт байсан нь тусдаа салсан. Одоо цэргийн төв эмнэлэгт зөвхөн цэргийн албан хаагчид төдийгүй Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн иргэдийг хүлээн авч үйлчилж байна.

Мөн зүүн гурван аймгийн тархи, зүрхний шигдээс, цус харвалт өвчний мэс заслыг хүлээж авч байна. Батлан хамгаалахын яам хуулиараа Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалахын их сургууль, Алдар хороо, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга гэсэн харьяа байгууллагуудтай. Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн ангийн цалин, хангамж, бүтээн байгуулалтанд анхаарсан жил боллоо.

Тухайлбал, гурван ангид 200 цэргийн албан хаагчдын байрыг ашиглалтад шинээр оруулсан байна. 40 айлын гурван орон сууцыг энэ жил шинээр барьж ашиглалтанд оруулна. Баян- Өлгий аймгийн цэргийн ангийг шинээр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

Манай улс өөрийн төсөв хөрөнгөөр цэрэг зэвсэг техникийг шинэчлэхэдсүүлийн жилүүдэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй. Ингээд УИХ, Засгийн газраас Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүрэгтэй яам болсонтой холбогдуулан тус салбарт анхаарал тавьж ажилласан.

Ирэх 2020, 2030 он хүртэлх төрийн цэргийн байгуулалтын хөгжлийн томоохон хоёр хөтөлбөрийг баталж гаргасан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд цэрэг зэвсгийн техникийн шинэчлэлийг хийхэд 200 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон түүхэн шийдвэрийг энэ Засгийн газар гаргасан.

-Энхийг сахиулах ажиллагааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна. Энхийг сахиулах ажиллагаанд инженерийг явуулах тухай яригдаж байгаа юм билээ?

-Манай салбарын хувьд гадаад харилцаа сайн хөгжсөн. Дэлхийн 32 улстай батлан хамгаалахын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Тавантолгой дахь цэргийн сургалтын бааз бол Азид эхний тив бүс нутагтаа гуравт орохоор сургалтын томоохон бааз гэж үнэлэгддэг. Энэ хүрээнд харилцан хээрийн сургууль, дадлага, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байдаг.

Тухайлбал, Катар, Япон зэрэг улстай хамтарсан хээрийн сургууль, ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг хээрийн сургуульд оролцоод ирсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга Дрожов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирж гэрээний хугацаа сунгаж гарын үсэг зурсан.

Ер нь монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь салбартаа том ололт амжилтыг авчирч байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн албан хаагчид явснаар Монголын нэр хүндийг НҮБ-д төдийгүй олон улсад өргөж байна.

Монголын цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаагийн нүүрээр хүчирхэг орнуудын дэмжлэг туслалцаа манай улсад ирэхийн зэрэгцээ цэргийн алба хаагчдын маань ур чадвар өсөж, хувь хүн болон гэр бүлд нь эдийн засгийн бодит нэмэр болж чадаж байгаа юм.

-Танай салбартай холбоотой багагүй хэл ам гардаг. Тухайлбал, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн ерөнхий захирал. хурандаа Б.Коля гэдэг хүнтэй ажлын хариуцлага тооцож ажиллахгүй байгаа тухай яригддаг. Та үүнд юу гэж хариулах вэ?

-Би сайдаар ирээд томилгоонд хувийн эрх ашгаар хандсан нэг ч зүйг байхгүй.Коля гэдэг хүн урьд нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захирал, дэд захирал зэрэг хэд хэдэн ажил хийж байгаад ажлаасаа халагдсан юм билээ. Ингээд гурван шатны шүүхээр эргээд ажилд нь томилох шийдвэр гарсан байдаг.

Зөвхөн Б.Коля ч төдийгүй Батлан хамгаалах яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхантай холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Мөн Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Г.Жаргалсайханд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон байдаг.

Ажилд нь эргүүлэн томилох Монгол Улсын шүүхийн шийдвэрийн дагуу эргээд ажилд нь томилсон асуудал юм. Ер нь манай салбарт хэл ам тасардаггүй. Тэр дундаа хэн нэгнийхээ талаар гомдол гаргаж шалгуулах асуудал байдаг юм билээ.

Б.Колятай холбоотой асуулт ирсний тухайд надад хэлэх зүйл байна. Манай салбарт олон жил ОХУ-ын цэргийн чиглэлийн компани пүүстэй хамтран бараа, тоног төхөөрөмжийг зуучилж нийлүүлж ирсэн “Эхэн трейд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Жаргалсайхан гэдэг хүн надад Б.Колятай холбоотой мэдээлэл ирүүлсэн.

Б.Коля гэдэг хүн  ОХУ- ын төлөөлөгчдөөс хувьдаа мөнгө нэхэмжилсэн байна гэх өргөдөл ирэхээр нь би шалгуулдаг газар нь шалгуулъя тогтоолгоё гээд Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулсан.

Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр АТГ-аа надад хариу ирүүлэхдээ “Мэдээлэлд дурдагдсан асуудал нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна” гэсэн алба тоотоор хариу ирсэн.

Мөн үүний дараагаа Нийслэлийн прокурорын газраас Б.Коляд холбогдсон мэдээлэлд “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 51 тоот тогтоол гарсан талаг мөн мэдэгдэж байсан. 

Миний хувьд зарчмын байр сууринаасхандаж, мэдээлэл ирсний дагуу шалгах ёстой хуулийн байгууллага Авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтийг тавьж шалгуулж, шийдвэрлүүлсэн болно. Иймд миний нэрийг Б.Коля гэд хүнтэй холбож ярих нь ямар үндэслэлгүй.

Сэтгүүлч. Б.ДОЛЗОДМАА