2017.05.12
Монголын нягтлан бодогчид АССА-ийн сургалтын төвүүдэд сурах боломжтой
АССА-ийн сургалтын төвүүдийн хурлын үеэр Малайзын Help болон Англи улсын BPP их сургуулиудын АССА-ийн зөвшөөрөгдсөн сургалтын төвүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо.
Энэ гэрээг байгуулснаар манай улсын нягтлан бодогчид, санхүүчид, ЕБС төгсөгчид болон нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн их, дээд сургуулиудад сурч байгаа оюутнууд аль ч курсээс хөнгөлөлттэй үнээр тус сургуулиудад шилжин суралцах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Мөн Англид суралцах оюутнуудад англи хэлний IELTS-ийн шалгалтын оронд тус сургуулийн англи хэлний шалгалтыг үнэ төлбөргүй өгөх, АССА-бакалавр, АССА-магистр зэрэг хосолсон мэргэжлийн зэргүүдийг нэг дор авах, мэргэжлийн дадлага хийх зэрэг боломжийг олгогдох юм.
Монгол оюутнууд 2017 оны зун, намрын сургалтаас эхлэн дээрх сургуулиудад суралцах бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.