ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газрын захирлыг хүлээн авч уулзлаа
2017.05.12

ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газрын захирлыг хүлээн авч уулзлаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь ЮНЕСКО-ийн Жакартагийн төлөөлөгчийн газрын захирал проф.Шахбаз Ханыг хүлээн авч уулзлаа. 

Проф.Шахбаз нь 2008 онд ЮНЕСКО-ийн Парис дахь төв оффис, 2012-2015 онд ЮНЕСКО-ийн Жакарта дахь төлөөлөгчийн газрын дэд захирлаар тус тус томилогдон ажиллаж,  2015 оноос эхлэн ЮНЕСКО-ийн Жакарта дахь төлөөлөгчийн газрын захирлаар ажиллаж байна.

Уулзалтаар талууд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэн хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн ажиллахаар тохиролцлоо. ЮНЕСКО-гийн зүгээс Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Проф. Шахбаз нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас жил бүр уламжлан болгон зохион байгуулж байгаа “Инновацийн долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй Инновацийн форумд илтгэл тавьж оролцлоо.

Өмнө нь БСШУЯ ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Жакарта дахь төлөөлөгчийн газар болон Азийн Шинжлэх ухаан технологийн бодлогын сүлжээтэй хамтран Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж байсан байна.