2017.05.12
Бизнесийн амин чухал зүйл-гэрээ ба мөнгө сэдэвт сургалт болно
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институцээс богино хугацааны төрөл бүрийн сургалт семинарыг Европийн болон Азийн орнуудад зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ онд ММНБИ-ээс Англи улсын Лондон хотод “Бизнесийн амин чухал зүйл-гэрээ ба мөнгө”, Малайз улсын Каула Лампур хотод “ Нягтлан бодох бүртгэлийн хөгжил” сэдэвт сургалтууд 6 сарын сүүлээр, Өмнөд Солонгос Улсын Сөүл хотод ”Нягтлан бодох бүртгэл, аудитын өнөөгийн байдал” сургалт 10 дугаар сард тус тус явуулахаар боллоо.
Энэхүү богино хугацааны сургалт, аялал 7 хоног үргэлжлэх ба аялалын хугацаанд тухайн орны түүхийн дурсгалт газрууд, хоттой танилцах аялал, зарим мэргэжлийн байгууллагуудаар зочлох юм.