2017.05.05

Ж.Ганбаатар: Олон жилийн туршлагатай дэлхийн томоохон компанийн бүтээгдэхүүн баталгаатай

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнй тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дэлхийн томоохон компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэмжих санал гаргалаа.

Ж.ГАНБААТАР: 200, 300 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ КОМПАНИУД ИЛҮҮ БАТАЛГААТАЙ БАЙДАГ

“Хуулийн гол зорилго юу вэ? Мэдээж нялх балчир хүүхдүүдийн идиж буй хүнс хамгийн гол анхаарал татсан зүйл. Дэлхийн томоохон компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг илүү дэмжих нь зүйтэй болов уу. 200, 300 жилийн туршлагатай компаниуд илүү баталгаатай байдаг”

Ц.ЦОГЗОЛМАА: ЭРҮҮЛ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД ТӨРӨХ ОРНЫГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

“Хуулийн нэр нь нялх балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний тухай гэж байгаа боловч гол агуулга нь дэлхий нийтээрээ 0-3 насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох концепцийг дэмжиж байна. Эхийн сүүгээр хооллосон хүүхэд өвчлөмтгий биш, эрүүл байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх орчныг бүрдүүлэх зорилготой.

2017 оны 2 дугаар сард НҮБ-ээс загвар хууль батлгдаад дэлхийн улс орнуудад зөвлөмж өгсөн. Томоохон компаниудын бүтээгдэхүүнийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нийлэхгүй зүйл байхгүй. Гэхдээ эх нь хүүхдээ хөхүүлэх боломжгүй гэсэн эмч мэргэжилтний дүгнэлт гарсан тохиолдолд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдхүүнийг зөвлөмжийн дагуу хүүхдэдээ хэрэглүүлэх боломжтой. Олон улсын стандартад хангагдсан бүтээгдэхүүнийг зөвшөөрөгдсөн хэмжээнд хэрэглээд явах боложмтой.

Монгол Улсын хүн ам цөөхөн. Хүүхэд бүрийг эрүүл бойжуулах тал дээр анхаарах ёстой. Үнэхээр хүүхдийн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн байвал хуулиар хориг тавьж, стандартыг чангатгах шаардлагатай.”