Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2016.12.27

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/  Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өргөн мэдүүлэв. 

Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Сүүлийн жилүүдэд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаа. Энэ хэрээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь багасаж 60 хувь байсан үзүүлэлт 40 хувьд хүрч буураад байгаа. Түүнчлэн эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагын үүднээс Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж,  5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий хуулийн төсөл боловсрууллаа” гэв. 
Хуулийн төсөлд эхийн сүүний оронд хүүхдэд өгөх зориулалттай үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хооллох хэрэгслийн хамт багцалж "зориулалтын бүтээгдэхүүн" гэж нэрлэх болсон бөгөөд эдгээрийн сав, баглаа боодолд тавих нийтлэг шаардлагыг оруулжээ. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийг мөрдөх, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын үүрэг, хариуцлагын талаар болон хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зохицуулалтыг тусгасан байна