Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ
УИХ-ын Нэгдсэн чуулган
2017.01.19

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

2017 оны 1 сарын 19 ны УИХ-ын чуулганаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Н.Амарзаяа М.Билэгт нар асуулт асууж үг хэллээ.

Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Хуульд хүүхдээ хөхөөр хооллох нь чухал гэдэг санаа агуулагдаж байгаад баяртай байна. Тухайн ээж хүүхдээ хөхүүлж чадахгүй зайлшгүй шалтгаантай байвал орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэж болно. Бусад тохиолдолд хөхөөр хооллох ёстой гээд хуульчлаад өгчихвөл хөхөөр хооллолт нэмэгдэнэ гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Эрүүл мэндийн яам ийм санаачлага гаргаж, хуулийн төсөл боловсруулж орж ирсэнд баяртай байна. Малын сүүгээр эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн хийдэг болохын төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажиллаарай гэлээ.

Ингээд 41 гишүүдийн 95,2% буюу 38 нь хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж харьяалагдах байнгын хороонд шилжүүллээ.