Д.Оюунхорол: Гэр бүлд чиглэсэн зөв бодлого үгүйлэгдэж байна
2012.04.20

Д.Оюунхорол: Гэр бүлд чиглэсэн зөв бодлого үгүйлэгдэж байна

"Даймонд пресс" клубээс явуулж буй "50:50 буюу байр суурь"буланг уншигчиддаа хүргэж эхэлсэн билээ. Цаг үеийн чухаласуудалд эрэгтэй, эмэгтэй улстөрчид эн тэнцүү, эсвэл эсрэг тэсрэгбайр суурьтай байдаг. Тодорхой асуудал дээр тэд ямар байр суурь илэрхийлж байгааг уг булангаараа хүргэхийг зорьсон юм. Энэудаа уг булангийнхаа зочноор  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг урьж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд буюуодонтой эхчүүдэдурамшуулах олгох тухай хуулийн төслийнтухай байр суурийг нь сонирхлоо. Уг хуулийнтөслийг санаачилсан ч хуулийг батлах шаардлагагүй гэж үзэж буй хүмүүс байсаар байгаа юм. Ингээд хууль санаачлагчгишүүдийн байр суурийг хүргэе.

 

-Монгол улсын 2010 оны хүн амын тооллогоор нэг өрхөд дунджаар хоёр хүүхэд ногдож байна. Амьжиргааны өртөг, зардал, эдийн засгийн чадавхи өөрчлөгдөж байгаа гэх мэт шалтгаануудаас хамаарч хүн ам зүйн бодлого өсөхөд нөлөөлөх үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс бидний хэдэн гишүүд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан. Хуулийн гол зорилго олон хүүхэд төрүүлж, өсгөж зөв хүмүүжүүлж буй ээжүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийг үнэлгээтэй болгох, гэр бүлийн хөгжлийн асуудалд түлхэц болно гэж үзэж байгаа. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн нэгдүгээр одонтой ээжид сая төгрөг, хоёрдугаар одонтой ээжид 500 мянга, гурав дахь хүүхдээ төрүүлсэн бол 300 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог байх нь тухайн гэр бүлийн зардлыг хуваалцахад дэмжлэг болж чадна гэж үзэж байна. Энэ хууль батлагдсанаар гэр бүлийн халуун дулаан орчинд хүүхдүүд өсч торних нөхцөл боломж сайжирч, гэр бүлд чиглэсэн бодлого эзнээ зөв олж, олон эхчүүдийг баярлуулах болно. Тиймээс уг хуулийг батлахад ямар улс төрийн ямар нэгэн өнцгөөр наМчирхах шаардлагагүй байх. Хамгийн гол нь хууль батлагдсанаар хүүхдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого эзнээ зөв олж, эмэгтэйчүүдийг дэмжсэн төрийн эцэг хууль болох болно гэж үзэж байна. Монголын үрс маш олон болох болтугай.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.