Д.Оюунхорол: Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад ихээхэн дэмжлэг болно
Алслагдсан болон говийн бүсэд нэмэгдэл олгох хуулийн төслийг нэр бүхий 30 гишүүн санаачланУИХхэлэлцэхээрболоод буй. Хэлэлцүүлгийн үеэр Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах замаар төрийн албаны улстөр, захиргаа, тусгай болон үйлчилгээний албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох, тэднийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудал хамгийн их маргаан дагуулж байсан. Ингээд энэ асуудлаар зарим гишүүний саналыг сонслоо.
-Хөдөө орон нутагт төрийн албан хаагчид чадваржих тусам тэнд оршин суух хүүхэд багачууд, хүн ам илүү тогтвортой байна,Тийм учраас тэнд байгаа хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулах нь чухал байгаа юм.Төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоё гэсэн юм.Төрийн албан хаагчдыг чадвартай болгох нь орон нутагт үнэхээр шаардлагатай байгаа, Хөдөөд мэргэжлийн, чадвартай боловсон хүчин очих дургүй байна. Цалин хангамж, амьдрах орчин тав тухгүй байна.Тийм учраас хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүст тав тухтай орчин бүрдүүлж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд энэ арга хэмжээ үр дүнтэй, өгөөжтэй. Хуулийн төслийн хувьд боловсруулалт ч сайн хийгдсэн. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын шийдвэр, баруун бүс нутаг, алслагдсан бүс нутгийг дэмжих төрийн бодлоготой уялдаж байгаа. Ажиллах урам зоригийг тэнд аж төрж байгаа хүмүүст өгөхөд ч нэмэртэй. Нөгөө талаас өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, гэр бүлийн зардлыг хуваалцахад ч ихээхэн дэмжлэг, туслалцаа болно.