2011.04.20

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тойрогтоо ажиллав

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намрын чуулганы завсарлагаанаар гуравдугаар сарын 20 ноос дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүртэл тойрогтоо ажиллав. Сонгинохайрхан дүүргийн иргэд түүнийг  сонгогчидтойгоо  байнгын эргэх холбоотой ажилладаг, бидний санаа оноог сонсч, бодлого шийдвэр гаргахад тусгахыг чухалчилдаг,  УИХ-аар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийг сурталчилдаг гээд ам сайтай байв. УИХ-ын гишүүн Тэрбишдагва  Сонгинохайрхан дүүргийн бүх хороонд хуваарь гарган уулзалт хийсэн юм. Тэрбээр сонгогдсноосоо хойш тойрогт  хийсэн 270 дахь уулзалт нь ажээ.

 

Энэ үеэр иргэд  ажлын байр нэмэгдүүлэх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль  амьдрал дээр хэрэгжих боломжгүй байна гэх зэрэг санал бодлоо илэрхийлж байв.  Д.Тэрбишдагва гишүүн энэ чуулганы хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчид, аж ахуйн нэгж байгууллагаас 500 гаруй өргөдөл гомдол, албан бичиг ирснийг төрийн холбогдох болон олон улсын байгууллагуудад уламжилж, асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгаа аж. Мөн дүүргийнхээ амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу 83 иргэнд гэр өгчээ. Тус дүүргийн айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлүүлэхээр 2009 онд 4 тэрбум, 2010 онд 256 сая төгрөгийг улсын төсөвт тусгуулан ажлууд хийгдээд дуусч байгаа гэнэ. Иргэдээс ирсэн Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдийг ХХААХҮЯ-д уламжилж, олонхийг нь дэмжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлсэн зэрэг олон зүйл хийжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.