Ө.Энхтүвшин: АТГ цаашдаа яг юу хийе гэж төлөвлөж байна вэ?
УИХ-ын үдээс хойших Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Авилгатай тэмцэх газрын дарга үнэнээ л хэлж байна л даа. Шалгах ямар ч боломжгүй гэж хэлээд байна. Тэгээд бид хууль гаргасан байгаа. Айхтар хууль гаргасан, хамрах хүрээ их тэгэхээр энэ хуулиа хэрэгжүүлэхийн тулд АТГ юу хийе гэж бодож байна вэ? Ер нь юу хийх үү? Очиж мэдээлэл авъя гэхээр зардал байхгүй, та бүгдэд мэдээлэл өгөхгүй юм байна. Тэгэхээр цаашдаа Юу хийе гэж бодож байна вэ?
Панама пэпэрс шиг хакердаж зарладаггүй л юм бол тэр хүртэл тэгээд зүгээр л байж байх юм байна. Хоёрт Оросууд өөр аргаар үзээд байх юм. Путин зургаан сарын хугацаа өгөөд бүсэд байгаа мөнгөө оруулж ирэх арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ өгсөн хугацаанд нь оруулж ирэхгүй бол шууд тэр хөрөнгийг нь хурааж авна гэнэ. Тэгэхээр тэнд яг ямар хууль хэрэгжиж байна вэ? Оросод ялгаагүй өгмөөргүй юм эсхүл ялгавартай байдаг юм болов уу? Гуравт эрхзүйн туслалцаан гэрээ байдаг юм байна. Ийм гэрээ байлаа гээд тухайн улсын оффшор бүс энд захирагдаж мэдээллээ гаргаж өгөх юм уу? Төгсгөлд нь 33 их наяд ил болсон байгаа татварын орлого бол өсдөггүй. Бид ийм хуулийг хэд хэдэн удаа гаргасан Татварыг ил болгоод татварын орлого өсөхгүй байна энэ талаар асуумаар байна.
Авилгатай тэмцэх газар: Таны хэлдэгээр одоогоор ийм байдалтай байна. Хийе гэхээр панама пэпэрс шиг хэвлэлийн хэмжээнд ярихаас биш бодит байдал дээр юу ч хийж чадахгүй байна. Эрхзүйн үндэстэй гэрээг зохих хүмүүстэй ажиллах ёстой. Зохих боломжоор хангах хэрэгтэй. ОХУ-ын зургаан сарын хугацаа өгч ажиллаж байна. Төрийн бодлого нь хатуу улсуудын хувьд асуудал хурдан шийдэгдэж байна. Төрийн хүч, шахалт сайн байгаа учир амжилттай хийгдээд байна.