2011.11.26

"Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлииг дэмжих жил "-ийн нээлт дээр хэлсэн үг

"ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-ХҮНИЙ ХӨГЖЛИИГ ДЭМЖИХ ЖИЛ "-ИЙН НЭЭЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ

2011 оны 1-р сарын 26


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НИЙГМИЙН БОДЛОГО БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д. ОЧИРБАТЫН ХЭЛСЭН

Монгол улсад хөдөлмөрийн зах зээл жинхэнэ утгаараа бий болсоноос хойш 20 жил болж байна. Энэ хугацаанд Монгол улсын Их Хурлаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсролын тухай, Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас мэргэжилтэн авах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиуд болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсан нь ард иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхээ эдлэх, ажиллах таатай нөхцөл орчныг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон билээ.

Аж ахуйн нэгж байгууллага, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг ч дэмжих олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Монгол улсын Засгийн гарзаас 2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласанд УИХ-ын нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо талархан хүлээн авч байгаа бөгөөд энэ талаар нийслэл, аймгаас зорилтот жилийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа үр өгөөжтэй үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллах болно.

Ингээд зорилтот жилийн нээлтийн ажиллагаанд болон жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх бүхий л үйлсэд тань амжилт хүсье

Анхаарал тавьсанд баярлалаа