2011.10.20
С.Эрдэнэ: 1. 8-5 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгоно
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.УИХ-н гишүүн С.Эрдэнээс хуулийн төслийн талаар тодруулав.
-Цэргийн албанаас тэтгэвэрт гарсан иргэд энэ хуульд анхаарал хандуулж байна. Хуулийн үйлчлэлийн талаар тодруулахгүй юу?
- Хуулийн төслийг Д.Ганхуяг гишүүн бид хоёр санаачилж өргөн барьсан. 2000 оноос өмнө цэргээс тэтгэвэрт гарсан иргэдийн дийлэнх нь сайн дураараа бус тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу ажилласан жил гэдэг үндэслэлээр цэл залуугаараа тэтгэвэрт гарсан байдаг.Эмэгтэйчүүд нь 38, эрчүүд нь 43 настай байхдаа тэтгэвэртэй болсон. Уг нь тэд хөдөлмөрийн хуулиараа эр нь 60, эмэгтэй нь 55 нас хүртлээ хөдөлмөрлөсөн бол зарим өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд явж байх хүмүүс. Ингэж 2000 оноос өмнө хүчээр гаргасан атлаа Төрийн албаны хуульд өөрчлөлт орж, 2000 оноос хойш төрийн тусгай, төрийн захиргааны албан хаагч гэдэг ангиллаар 18-36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох хуультай болсон.Нас нь болоогүй, ажиллах чадвар нь буураагүй энэ хүмүүс хэрвээ ажиллаж байсан бол тэтгэмжид хамрагдах л байсан. Тиймээс төр ингэж алагчилж болохгүй гэдэг үүднээс хуулийн төсөл өргөн барьсан юм.Тэтгэвэрт хөөж гаргаж чадсан бол тэтгэмж өгч чаддаг байх ёстой.-Хичнээн хүн байдаг юм бол. Нийт хэдэн төгрөг зарцуулах шаардлагатай вэ?
-Улсын хэмжээнд нийт 5800 –аад хүн байдаг тооцоо бий. Нийт 16 тэрбум төгрөг шаардагдана.-Тухайн үед авч байсан цалингаар нь уу эсвэл одоогийн цалингийн хэмжээгээр тооцох уу?
- Тухайн үед авч байсан цалингаар нь тооцож олгоно.- Бага цалинтай байсан шүү дээ.Тэгэхээр одоогийнх шиг авахгүй нь ээ?
Бага мөнгө биш .Цэргээс тэтгэвэрт гарагсад 1.8-5 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж авах тул том дэмжлэг болно гэж бодож байна.Гэхдээ аргачлалаа яаж бодохыг салбарын яам гаргадаг.-Та тэтгэвэртэй холбоотой бас нэг хуулийн төсөл өргөн барьсан.Энэ хоёрын ялгаа нь юу юм бол. Хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан ч үр дүнгүй улам их зөрүүтэй болсон.?
1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах төслийг хаврын чуулганы төгсгөлд өргөн барьсан ч, одоогоор Байнгын хороогоор хэлэлцээгүй байна.Улсын хэмжээнд 94 мянга орчим ийм хүн бий. Эдгээр иргэдийн тэтгэврийг төр хариуцах хуультай. Нэгэнт хариуцах хуультай юм бол зөрүүг нь арилгах үүрэгтэй.Үүргээ биелүүлэх гэж байгаа юм. Цалин тэтгэврийг нэмэх аргачлалаа өөрчлөх цаг болсон. Хэд хоногийн өмнө би тэтгэврийн дунджийг тооцож үүнийг мөнгөн дүнгээр нэмэх саналыг Ерөнхий сайдад хүргүүллээ.Миний тооцож байгаагаар улсын хэмжээнд 304 мянган хүн тэтгэвэр авдаг.Хэрвээ энэ санал хэрэгжвэл нэг хүний тэтгэврийг дунджаар 125 мянган төгрөгөөр шууд мөнгөн дүнгээр нь нэмж болно.Тухайлбал, 400 мянгын тэтгэвэр 525, 125 мянгынх нь 250 мянга болж нэмэгдэх юм.Ингэж 4 дахин их байх зөрүүг арилгах юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.