2010.11.03

Су.Батболд: Төрд зүтгэж байгаагийн хувьд цалин авмаар байна

-Хоригт боловсролын асуудлыг тусгаж. Үүнийг тойрч бөөн улстөр хийгээд л. Цалингаас татгалзана гэдэг чинь цаад талдаа “Энэ өндөр албан тушаалтнууд чинь хахаж цацсан баячууд юм байна. Цалингаасаа татгалзахыг бодоход хууль бусаар их хэмжээний орлого олдог юм байна” гэсэн буруу ойлголт төрүүлж байна. Би цалингаараа амьдардаг хүн. Монгол төрд зүтгэж байгаагийн хувьд цалин авмаар байна. Цалин нь хэрэггүй хүмүүс байж болох ч цаана нь зөндөө олон төрийн албан хаагч цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Харин цалин хэрэггүй хүн төрийн эрх барих дээд байгууллагад олноороо сонгогдвол монгол төр дампуурал уруу л явна. Ийм зүйл дээр жижигхэн улстөр хийхээ болих хэрэгтэй.

Онц сурдаг, мэргэжлээ сайн эзэмшихийн төлөө суралцаж байгаа, авъяастай хэрнээ бололцоогүй, өвчтэй, зовлонтой оюутнуудыг дэмжих хэрэгтэй. Харин зүгээр л дээд сургуульд мөнгө төлж шалгалтгүйгээр орчихоод цаг нөхцөөж байгаа оюутнуудад мөнгө өгөх тухай ярьж болохгүй. Нэг талд нь УИХ оюутнуудыг дэмждэггүй юм шиг, нөгөө нь тэдэнд жигтэйхэн хайртай юм шиг ярьж болохгүй Ер нь УИХ эрх, үүргийнхээ дагуу л асуудлыг шийдээд явж байгаа. Хууль зөрчсөн юм байхгүй.

Төрийн тэргүүндээ хэдэн төгрөгийн цалин өгөхийг УИХ шийддэг. Монгол парламентын засаглалтай улс. Дураа хүрэхээр парламент нь хүндэтгэлийн хуралдаанаа хийж байхад загначихдаг Ерөнхийлөгчийг хараад “Монгол хэзээ Ерөнхийлөгчийн засаглалтай орон болчихсон юм бол” гэж бодсон. Сайн, муугийн аль аль нь байгаа ч монгол төрд зүтгэж байгаа бүх хүмүүсийг харлуулж, хэн нэг нь тэндээс ашиг хонжоо хайж явах нь монгол төрд ашигтай гэж үү. Үүнийг парламентын 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулганаас хойш хэлье гэж бодож байсан юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.