
2017.04.24
Эрдмийн баяраар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглолоо
Оюутан сурагчид төгсөж, эрдмийн баяр тэмдэглэх үе ирж байгаатай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2017.04.21-ний өдрийн “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гарлаа.
БСШУС сайд Ж.Батсуурь эрдмийн баяр тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хууль бусаар төлбөр, хураамж авахгүй байх, мөн цэнгээний газар тэмдэглэхийг хатуу хориглолоо.