УИХ-ын 3 гишүүний ном “Интерном”-ын бестселлэрээр шалгарчээ
ЮНЕСКО-гоос тогтоосон дэлхийн номын өдрийг жил болгоны 4-н сарын 23 өдөр 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд “Интерном” номын их дэлгүүрээс бестселлер номын зохиолчидтой уулзах өдөрлөг зохион байгуулсан юм. Өдөрлөг 4 дүгээр сарны 20-23-ны хооронд үргэлжилжээ.
Бестселлер номын жагсаалтад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний “Азийн хүлэг улс”, Н.Учралын “Гадаад орнуудын хууль, Эрх зүйн хөгжил”, Д.Тэрбишдагвын /УИХ гишүүн/ “Зааг” номууд орсон байна. Мөн Вагнер Ази Автомотив компанийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэний “Өдөр бүр Дракертай хамт” ном дээгүүр байр эзэлжээ. Тэд өдөрлөгт өөрийн ном бүтсэн түүх, агуулга, утга санааг өгүүлэн, уншигчидтай сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.