“Хөвсгөл аймагт 20000 ном” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2017.04.19

“Хөвсгөл аймагт 20000 ном” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Хөвсгөл аймагт 20000 ном” хөтөлбөрийг эхлүүлсэнтэй холбогдуулж Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад англи хэл дээрх ном сурах бичгүүдийг гардуулан өглөө.

Энэ хөтөлбөрөө цаашид аймгийнхаа хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Хөвсгөл аймагт 20000 ном” хөтөлбөрийн эхлэл болгож Ерөнхий боловсролын сургуулиуд, Төв номын сан, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, номын клубуудад 2000 номыг гардуулан өглөө. 
Энэ хөтөлбөрөө цаашид аймгийнхаа хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Хос морьтой хүн хол явдгийн адилаар бяцхан дүү нартаа англи хэл сурах эрдмийн замыг нь ерөөж англи хэлний сонирхолтой сурах бичгүүдийг эхний ээлжинд бэлэг болголоо. Цаашдаа Монголын шилдэг зохиолчдын сор болсон бүтээлүүд, үндэсний нандин өв соёл болсон утга зохиолын түүврүүдийг хүүхэд багачууд сурган хүмүүжүүлэгчиддээ хүргэхээр ажиллаж байна.