2017.04.14
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хивэг хүргүүллээ
Зарим аймаг орон нутагт хаваржилт хүндэрч байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хаваржилт хүндэрч, малын тэжээл хомс байна.
Тиймээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Тика" олон улсын байгууллагад хандан тус суманд тусламж үзүүлэхийг хүсчээ. Хүсэлтийн дагуу "ТИКА" байгууллага орон нутагт хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 20 тн хивэг хандивлажээ.
Тусламжийн барааг Цэцэрлэг сумын хаваржилт хүндэрсэн багуудад хүргүүллээ.