2016.12.19
Хөвсгөлчүүд ирэх оны хөгжлийн зорилгоо ярилцлаа
Хоймор нутгийнхан чууллаа
Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл Хөх сувд наадмыг долоон жилийн өмнө эхлүүлж байсан. Хөвсгөл аймгаас төрөн гарсан салбар бүрийн шилдгүүдийг нэрлэх алдаршуулах үндсэн зорилготой.
Мөн энэ наадмын хүрээнд аймаг орон нутгаа хөгжүүлэх хэтийн төлвийг хэлэлцэж ярилцдаг юм. Мөн хөвсгөлийн уугуул суугуул иргэд уулзаж хөөрөлдөж нэг нэгнийхээ амжилтаар бахархаж байх нь сайхан.