Хөвсгөл аймгийн малчид малын түүхий эдийн үнийг нэмэгдүүлэхийг хүслээ
Малчид тэтгэвэр болон тэтгэвэрийн зээлээр л амьдарч байна. Хамгийн багадаа нэг малчин 24 сарын тэтгэвэрээ зээлж оюутныхаа сургалтын төлбөр, малын тэжээлд зарцуулжээ. Гэвч малчдын санхүүгийн эх үүсвэр малын түүхий эдийн үнэ ханш хямд байгаа учраас малчид бэлэн мөнгөгүй санхүүгийн эх үүсвэргүй болоход хүрсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ 42 их наядыг гурван сая хүндээ хуваахад нэг хүнд 14 сая төгрөг ноогдож байна. 2016, 2017 онд маш хүнд замыг туулна. 2020 он иргэд их хэрсүү болно гэдгийн шалтгаан нь бидний өмнө байгаа дөрвөн жил зовлонтой байх болно” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хугацаанд гурван сумаар орлоо. Нэг л зүйл дээр их анхаарал тавьж байна. Тэр нь малчдын арьс шир, түүхий эдийн үнэ буурснаас болж орлого буурсан явдал. Ингэснээр малчны зээл, тэтгэвэрийн зээлээл төлж чадахгүй болсон. Энэ нь иргэдийн амьжиргааны түвшинд маш сөргөөр нөлөөлж байгаа юм. Ялангуяа арьс шир, ноос ноолуурын урамшуулал гэдэг дэмжлэгээ зогсоохгүй байхыг хүсч байна. Мал аж ахуй чиглэсэн бизнес бол бидний маш том давуу тал шүү дээ. Шавхагдашгүй, орлого бий болгох үндэсний үйлдвэрлэл хямралд сөхөрчихсөн байгаа нь хамгийн хүнд байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...